2010/03/21

Хүний зан аашийн өөрчилөлт

Нэг. Өтлөх үеийн сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Гол илрэл нь гэвэл, хэрэг явдалд хэтэрхий эмзэг хандах, ажиг сэжил ихтэй болох, хань найзаа хардаж атаархах, гэр ахуйн эд хогшлоо хулгайд алдахаас айх зэрэг болно. Сэжиглэж байгаа этгээдийн дийлэнх нь ойр хавийнх нь хүмүүс байдаг юм байна.
Хоёр. Настайчуудын дүйнгэ өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Гол илрэл нь гэвэл, хөдөлгөөн удааширч, санаачлагагүй болох, үгээ давтаад мартамтгай болох, юм хүмээ мартах, цээжлэх чадвар муудсаны улмаас өөрийн эд хогшлоо хулгайд алдлаа гэж сэжиглээд энэ нь даамжраад ирэхээрээ дүйнгэ өвчинд нэрвэгддэг байна.
Гурав. Тархины артерын судас хатуурсны улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Эхлээд мэдрэлийн ядаргаа юм шиг байж байгаад дараа нь гэнэхэн, аминчхан, алжуу залхуу болж, ёс суртхуунаар дутагдан даамжраад ирэхээрээ судасны шигдээс үүсч, санаа сэтгэл тогтворгүй болж, ямар ч учир шалтгаангүйгээр уйлах инээх зэрэг сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг байна.
Дөрөв. Паркинсон өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Үйл ажиллагаа хөдөлгөөн нь дөхөмгүй болсноос ааш зан муутай болдог бөгөөд амархан сандарч бухимдан, санаачлагагүй байдалд орж, хэзээд өөрийгөө зөвтгөж, юм л бол дургүйцэж, сэжиглэж, оюуны чадавхи нь илт буурдаг.
Тав. Цусны хатуурлын улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Цусны хатуурах өвчинтэй хүний 2/3 нь оюуны чадавх муутай байдаг. Үүний доторх 1/4 нь сэтгэлээр унаж, нөгөө 1/4 нь баяртай, 1/10 нь хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг байна.
Зургаа. Саажихтай холбоотой дүйнгэ өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Саажихтай холбоотой дүйнгэ өвчин бол төв мэдрэлийн системийн тэмбүү өвчний халдвараас буй болсон тархины нэг зүйлийн архаг үрэвсэл юм. Энэ нь голдуу үг дуугүй явах, амьдралд итгэл алдрах, үзэл ухамсар нь улмаар назгайрах байдлаар илэрдэг байна.
Долоо. Дотоод шүүрлийн өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Энэ нь санаа сэтгэл тогтворгүй болох, адгаж яарах, бухимдах, харших, сэжиг таавар нь нэмэгдэх зэрэг байдлаар илэрдэг байна.
Найм. Спиртэд хордсоны улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Ийм хүн аминцар, хэлсэн үгээ олонтоо давтдаг, санаа сэтгэл нь тогтворгүй, цээжлэх чадвар нь буурч, ойлгох, магадлах чадавх нь тааруухан байдаг.
Ес. Гавал гэмтсэнээс хүний зан ааш өөрчлөгдөх Гавал нь гэмтсэнээс болоод хүний үг яриа олон болж, сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, агсан тавих, зөрүүдлэх, хэрцгий догшин зан гаргах, худал хэлэх, хулгай хийх, уйлах, хувийн ашиг хайх зэрэг янз бүрээр авирладаг байна. Арав. Унадаг өвчний улмаас хүний зан ааш өөрчлөгдөх Унадаг өвчинтэй хүний сэтгэхүй нь удаан, ямар ч сонирхолгүй, хэвшмэл бодолтой, гол үгээ олж хэлдэггүй, жижиг сажиг юмыг их юм болгож үздэг. Зарим хүний ааш зан нь маш догширч, хайр найргүй эл эсгүй болж, өшөө хонжон санаж явдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадахгүй болохдоо хүнээс өө сэв эрж дайрч давшилдаг. Энэ бол цөм оюуны чадавх нь буурч байгаагийн угтвар юм.

No comments:

Post a Comment