2010/03/21

Академич Георгий Сытин

Паспорт дээрээ 88 настай ч биологийн нас маань 40-
Олон улсын шинжлэх ухааны академийн академич, анагаах ухаан, сэтгэл судлал, философи, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Георгий Сытин хүн хэрхэн 150 хүртэл наслах нууцыг мэддэг. 1980-аад оны хүн домог болсон тэрбээр амьдралынхаа бүхий л нууцаас дэлгэж, залуу насаа хэрхэн уртасгах, элдэв өвчнөөс яаж ангижрах тухай “КП” сонинд дэлгэжээ.
-68 насандаа эцэг болсон-
“Өдгөө 88 нас хүрч байна. Өөрийгөө мэдрэх мэдрэмж гайхалтай, даралт 120/ 80, зүрхний цохилт 72, ажлын чадвар өндөр, 66 насандаа анх удаа гэрлэж 68 насандаа охинтой, 70 насандаа хүүтэй болсон. Оросын Шинжлэх ухааны эрдэмтдийн шинжлэн тогтоосноор биологийн нас 40 орчим байна гэсэн” гэж доктор Сытин яриагаа эхлүүлсэн юм. Тэрбээр гадаад төрхөөрөө мэдээж 40 настай мэт харагдахгүй. Гэхдээ насыг нь мэдэхгүй хүнд 68 орчим настай харагдана. Түүний ажлын өрөөнд компьютер, дүрс бичлэгийн камер, дуу бичих төхөөрөмж, зэрэг сүүлийн үеийн бүхий л хэрэгцээт техникүүд байна.
Тархинд өгөх сэтгэл зүйн цохилт
Сытин 1980-аад оны үед эрүүлжих зөвлөмжийн эмхтгэл гаргаж олон нийтийн таашаалд хүрч алдаршжээ. “Би эрүүл, би аз жаргалтай, би бүхнийг чадна” гэсэн зарчмаар хүн өөрийгөө байнга цэнэглэж, шинээр сэргээж байх хэрэгтэй гэж доктор зөвлөдөг. Тухайлбал түүний зүрх эмчлэх зөвлөмжөөс эш татахад “зүрх, цусны эргэлтийн судсыг удирдагч тархины төв хэсэг, мэдрэлийн эсүүд маань эрчимтэй ажиллаж байгаа, цаашид ч улам сайжирч тогтвортой ажилласаар байх болно” гэх мэтээр оюун санаагаа эрүүлжүүлэх.
Сытиний эдгээр зөвлөмжийг хүн тогтмол хуурцагнаас сонсч, номноос нь уншсанаар эд эрхтнээ оюун санаагаараа хөгжүүлж, таагүй зүйлсээс ангижирч чадах юм.- Эдгээр зөвлөмжийг хүн сонссоноор өөрийгөө дотроос нь харж эхэлнэ. Дотоод сэтгэлэээрүүлжүүлж, ариусган чангатгаснаар бие махбодио удирдаж эрүүл байх чадвартай болно гэж
Гэхдээ хүний сэтгэл санааны нөлөөлөл, оюун санаа бие махбодид хэрхэн гайхалтай нөлөөлдөг тухай ойлголтыг би анх шинжлэх ухаанд оруулсан. Оюун санаа гэдэг материаллаг зүйл, оюуны эл матери бие махбодид хязгааргүй нөлөө үзүүлдгийг би туршилтаар баталсан. Тухайлбал, үүний тод жишээ йогийн дасгал. Хүний биеийг халуун галаар түлж, хурц шилний үзүүр, хутгаар зүссэн ч хор хөнөөлгүй байдаг шүү дээ. Оюун санаагаараа бүхнийг удирдаж элдэв өвчнөөс ангижрах, мөнхийн залуу амьдралаахадгалах эрчүүдийн хүч чадал, эмэгтэйчүүдийн гоо сайхныг хэвээр байлгах тухай 20 мянга гаруй зөвлөмжийг Сытин эмхэтгэжээ.
- Таны зөвлөмжүүдийг залбиралтай адилтгаж болох уу?
- Болохгүй. Бид эрүүл мэндийн байдалдаа залбирлын аргаар нөлөөлөх гэж янз бүрээр хичээсэн ч үр дүн гараагүй. Залбирал бол бие махбодь, хүний биеийн судалгааны ямар ч агууламжгүй.
Тэрбээр арга барилаа ашиглан өвчнөө анагаадаг. 1944 оны үед тэрбээр есөн удаа шархаджээ. Хэвлийн хэсэгтээ буудуулж сумны нүхтэй болсноос гадна зүүн гарных нь яс хугарчээ. Нэгдүгээр бүлгийн тахир дутуу гэсэн тодотголтой нэгэн болсон байна. Тэр үед түүнд нэг эмч өөрийгөө эрүүл гэдэгт итгэ, тэгвэл эрүүл болно гэж зөвлөжээ. Эмчийн зөвлөгөөнд тэр итгэн даган биелүүлснээр гайхалтай үр дүн гарч буйг анзаарчээ. 1957 он гэхэд жагсаалын албанд томилогдох хэмжээний эрүүл болсон байв.
Түүнийг ийн эрүүлжсэнд гайхширсан генерал нь “Сытин чи дэлхийд цор ганцер бусын хүн юм” гэж. Сэтгэлийн хүчээр цоо эрүүл болсон Сытин мэдрэлийн системийн хэвийн ажиллагаа алдагдаж, өөриигөө өвчтэй хүн гэсэн ойлголтод баригдахаас бүхий л өвчин эхэлдэг гэсэн энгийн дүгнэлтийг гаргасан аж.
Элдэв өвчнөөс хол байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, би эрүүл гэсэн ойлголтыг ухамсартаа төвлөрүүлж, сэтгэхүйгээ тогтмол шинэчилж байх хэрэгтэй гэж Георгий Николаевич зөвлөж байна.
Юрий Гагарин түүний үйлчлүүлэгч байжээ
1950-иад оны үеэс эрдэмтэд оюун санаагаар анагаах ухааныг судалж эхлэв. Георгий Николаевич Сытин энэ арга барилын гол төлөөлөгч болов. Тэрбээр сэтгэл судлал, хүний бие судлал, биологийн ухааныг судлах болж сэтгэлээ удирдах арга зөвхөн өвчнөөс өөр ямар зүйлд тустайг эрэлхийлж эхэлсэн байна. Сытиний шинэ арга барилыг сансрын нисгэгч дээр туршихаар болжээ. Юрий Гагариныг сансарт нисгэх бэлтгэлийг хийж эхэлсэн үе байв. Түүний сэтгэл зүйг харь ертөнцийн үл мэдэгдэх орчинд хэрхэн тогтвортой байлгаж, дараа нь сэтгэл зүйг хэрхэн хэвийм байдалд нь оруулах тал дээр Сытин ажиллаж эхэлжээ.
“Хүний амьдралд тохиолдож байгаагүй асуудлууд тулгарч байсан. Жингүйдлийн орчинд сансрын нисгэгчийн яс нь хүртэл уян хатан болж, хөл дээрээ ч тогтох чадваргүй болсон байлаа. Эх газар дээр байдаг шиг эрүүл, бат бөх чадварыг жингүйдлийн нөхцөлд хэвээр байлгах үүргийг би хүлээсэн юм. Арга туршлагаа сансрын нисгэгчид зааж сургасны хүчинд бүх зүйл амжилттай болж өнгөрсөн” гэж Сытин дурссан юм.
Түүний ажлын өрөөний хананд сансрын нисгэгч Виталий Жолобовын талархлын захидал бүхий жааз өлгөөтэй байдаг. Уг захидалд, “Анагаах аргын гайхамшгаараа бишрүүлсэнд талархлаа. Дэлхийн ямар ч анагаах хийж чадахгүй байгаа зүйлийг хийж байгаа нь гайхалтай” гэж онцолсон байв. Мөн бусад сансрын нисэгчдийн талархлын үгтэй ил захидлууд ч зөндөө байсан юм. Сытин сэтгэл зүйн гайхалтай зөвлөмжүүдээрээ тамирчдын амжилтад нөлөөлж байжээ. Энэ тухай манай сонин дээр цуврал нийтлэл гарч байсан билээ.
Косыгиний хувийн сонирхол
Сытиний зөвлөмжийн ачаар гарах болсон салбар салбарынхны олон амжилт ЗСБНХАУ-ын удирдлагуудын анхаарлыг татаж эхэлсэн юм. Түүнийг Намын төв хорооны гишүүд, Захиргаан дээд танхимынхан урих болов. Сайд нарын зөвлөлийн дарга Косыгин Сытинийг анагаах ухааны төв байгуулан ажилла хэмээн мөнгө хуваарилж өгчээ. Эл төв одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. Тус төвөөр ерөнхийдөө намын томчууд үйлчлүүлдэг байж. “Нэг удаа зүрхний шигдээстэй шведийн эрдэмтэн хандсан юм. Би шведээр нэг ч үг мэдэхгүй, тэр оросоор “А” ч байхгүй. Хэрхэн нөлөөлөх үү? Би эрүүлжих зөвлөмжүүдээ оросоор уншиж өгдөг байлаа.Үр дүн ч гайхалтай байсан”.
75 насандаа Сытин наснаасаа залуужихыг хүсчээ. Найман сарын турш залуужих зөвлөмжөө уншин хэрэгжүүлжээ. Дараа нь Шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүдэд хандаж шинжилгээ өгсөн байна. Түүний биологийн нас 40 орчим гэж шинжилгээгээр тогтоосон байна. Оросын шинжлэх ухааны төв хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны академийн академич Констатин Судаков:
- Сытиний бие махбодь ер бусын. Түүнийг 150 наслахад гайхах зүйл байхгүй. Хүн оюунсанаагаараа урт амьдралыг хүсэн, зориход хүслээр нь болдог гэсэн байдаг.
Георгий Николаевич Сьпин:
1921 оны наймдугаар сарын 30-нд Киргизийн Ош хотноо мэндэлсэн. Хөгшрөлт болок элдэв өвчний үед өөрийн хүчээр эрүүлжих шинжлэх ухааны чиглэлийн салбарын үндэслэгч, Москвагийн нөхөн сэргээх эмчилгээний хүрээлэнгийн Сэтгэл зүйн нөхөн сэргээлтийн тэнхмийн эрхлэгч, Мюнхөн дэх Олон улсын академийн академич, анагаах, сэтгэл судлалын ухааны профессор.
Блиц :
-Та спортоор хичээллэдэг үү?
- Өдөр бүр долоон кг туухай өргөдөг. Тиймдээ ч булчин маань төмөр шиг хэвээрээ.
-Яаж амардаг вэ?
-Анд явах дуртай. Москвагийн ойролцоо үнэг, туулайтай хөөцөлдөх дуртай. Буудлагын мастер цолтой шүү, би.
-Таны зөвлөмжид сексийн чадвар сайжруулах тухай бий юу?
-Миний залуухан эхнэрийг харсан биз дээ. Тэр хэзээ ч надад сэтгэл дундуур байдаггүй. Саяхан надад 92 настай өвгөн хандаж, “Эрчүүдийн цог жавхааг буцаан ирүүлэх зөвлөмжүүд”-ийг аваад явсан. Хэвийн бэлгийн харьцаандаа орсон гэж байна лээ. Мөн сарын тэмдгийн мөчлөг нь зогссон 57 настай эмэгтэй ч хандаж байсан. Түүний цэвэршилт зогссон ч бүр хүүхэд олсон гэсэн. Над дээр уйлчихсан ирсэн. Би үр хөндөлт хийлгэхгүй байх талаар зөндөө ятгасан. Гэвч тэр өөрийнхөөрөө шийдсэн байна лээ.
-Та ямар зүйлсээр хооллодог вэ?
-Бүхнийг л иднэ. Хязгаарлалт тавьдаггүй.
- Гашуун ундаа хэрэглэдэг үү?
- Грек кагорт дуртай.

No comments:

Post a Comment