2010/03/21

МЭДРЭЛИЙН ЯДАРГАА

Олон хүн энэ өвчинд шаналгадаг, бие нь эрүүл мөртлөө, сэтгэл санааны хувьд үнэхээр ядаргаатай, ахнаарал тал тал тийшээ сарнина, өөрийн хяналт сулардаг, биеэ барих, үгээ цэнэх зэрэг нь энэ өвчний үед бараг байхгүй болно. Ядаж шөнө нойр хүрэхгүй заавал нойрны эм уух эсвэл ном унших хэрэг гарна, өглөө хар үүрээр сэрээд тонгочиж гарна. Ер нь л олон өвчин дотроос нилээд тамтай нь. Энэ өвчинд хамгийн их юм боддог ухаантай, түүнийхээ төлөө шаргуу зүтгэдэг хүмүүс эсвэл хийх ажилгүй дандаа толгойгоо хэрэгтэй хэрэггүй зүйл бодож гашилгадаг хүмүүс эзэлдэг юм болов уу гэж... Яахав клиник тодорхойлолт энэ тэрээр бол үүсэх шалтгаан, илрэх хэлбэр, эмчилгээ гээд олон юм байгаа. Эргэн тойронд маань ийм өвчинтэй, түүнийгээ эмчилж чаддаггүй, эмчилгээгээ дур мэдэн хийдэг хүмүүс, үйлчлүүлэгчид ч байдаг. Мэдрэлийн ядаргааг стрессээс тусдаа ангид ойлгох хэрэгтэй шүү, үүний талаар ИХ ХОТЫН ӨВЧИН гэсэн бичлэгт тодорхой бичсэн байгаа.Мэдэрлийн ядаргаа хаанаас үүсдэг вэ? Суугаа ажилтай, биеийн хүчний ажил бага хийдэг, ер нь хөдөлгөөний дутагдалтай нөхдүүдэд ихэвчлэн илэрдэг.Мэдрэлийн ядаргаатай гэж өөрийгөө оношлох юм бол яаралтай түүнээс салах хэрэгтэй. Гэхдээ шуугиантай гэзэр пиво уугаад, хэн нэгэнд би ядаргаанд орчлоо гэж хичнээн яриад үүнийг эмчилчихгүй, өөрөөр үзэх хэрэгтэй. Ер нь сэтгэл санаагаа хөдөлгөөн болгож гарах гээд тодорхойлчихвол дөхөм юм байнаа

No comments:

Post a Comment