2010/03/21

Дадал зуршил

Нэгэн видео үзэхэд сэтгэл мэдрэлийн хөгжлийн хоцрогдолтой (mental retardation) хүүхдийн хөгжилд амны хөндийн үйл ажиллагаа, хооллох ажиллагааг сайжруулснаар хөгжил нь хурдассан тухай клиникийн кейс-ийн тухай видео байсан юм.
Тухайн кейс судлагаанд ирсэн хүүхэд 3 настай, эм, анх 2005 оны 7 сард анх удаа ирсэнLarsen хэв шинж, тархины саажилттайГол зовиур: Хооллох үйл ажиллагааг сайжруулах сургуулил хийхийг хүссэнАнх ирэхдээ: Шүдний цоорол (-),уруулаа жимийх чадвар сайн, Эрүүний сүүн үүдэн шүднүүдийн гажиг,үүдэн шүдний зуултаас болж үүссэн шаамий, эрүүний хажуу тийш хөдөлгөөн(-), үүдэн шүдний хавиралт(++), хооллох үед хэлний хөдөлгөөн сайн биш, п-гийн төрлийн авиа хааяа б-гийн төрлийн авиа буюу голдуу уруулын авиа л гаргадаг.Энэ хүүхдэд 10 сард хэл өндөрсгөх, зуулт өндөрсгөх аппарат тааруулж өгөхөд, хэлний байрлал өндөрсөн, зуулт өндөрссөнөөр шүд хавирах нь багассан5 хоногийн дараа эрүүний хажуу тийш хөдөлгөөн бий болсон, эрүүний хөдөлгөөн сайжирсан, п-гийн төрлийн авиа багасаж м-гийн төрлийн авиа ихэссэн, араа шүдээрээ зажлах нь ихэссэн, үүдэн шүдээрээ зажлах нь багассан.2005 оны 11 сард үүдэн шүдний зажлах хөдөлгөөн багасаж, эрүүний хажуугийн хөдөлгөөн ихэссэн2005 оны 12 сард авиа, дуудлага нь ойлгомжтой болсон2006 оны 4 сард хооллох сургуулилтын үед ярьдаг болсон байсан.Ээжийн сэтгэгдэл: хурдан сайн хоол идэж чаддаг болсон, шүд хавирах нь зогссон. Ярьж чаддаг болсноор зогсохгүй сургуульсан эмч хүртэл гайхмаар үр дүн өгсөн. Энэ нь сэтгэл мэдрэлийн хөгжил хурдассан, алхаж чаддаг болсон, mental age нь өмнө нь 10 сартай байснаас энэ хагас жилийн дотор 3 насаар өсөж жирийн хүүхдийн насанд дөхсөн mental age-д хүрсэн байсан.Энэ видео-г үзэж байсаж дээд курсын ахын сэтгэл хөдлөн нүдэнд нь нулимс бүрэлзэн багшид ихээхэн талархан ингэж хэлж билээ." Эцэг эхийнхээ ачийг анх удаа хариулж чадах юм шиг санагдлаа."Тэр ахыг явсны дараа багш ийнхүү өгүүлж билээ. "Ах нь төрөлхийн хөгжлийн хоцрогдолтой учраас хэрэг болох болов уу гэж бодоод дуудсан юм. Кюшү-д хуралд явж байгаад нэгэн эмэгтэйчүүд, эх барихын эмчээс ийнхүү сонссон юм. Хүүхэд төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгож төрдөг. Хэрэв энэ тухай хүн болгон мэддэг бол Японд сүүлийн үед болоод байгаа эцэг эх нь хүүхдээ хүчирхийлэх, амийг нь бүрэлгэх зэрлэг явдлууд гарахгүй байх ч байсан юм билүү. Жишээ нь, нэгэн хүүхэд төрөхөөсөө өмнө нас барах байжээ. Бурхан түүнд 2 сонголт өгж. Чи жирийн эцэг эхийн хүүхэд болон төрвөл төрөх үедээ нас барна. Харин эх нь хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлд төрвөл амьдрана, гэжээ. Хүүхэд сүүлийн замыг сонгосон аж. Хүүхэд өсгөх хэдийгээр хүнд хүчир боловч эцэг эх өөрсдийг нь төрөхдөө хүүхэд нь сонгоод заяагдсан гэдгийг мэддэг бол яасан ч төвөгшөөж, хүүхдээ ад үзэж чадахгүй байх бизээ гэж манай багш нүдэндээ нулимс бүрэлзүүлэн ярьж байж билээ. Амьдралын тухай ингэж боддог бол хүмүүсийн нүдэнд янз бүрийн юм огт өөрөөр харагдах биз ээ" хэмээж байсан юм.Багшийн яриаг сонсоод шүдний эмчийн мэргэжил цоорсон шүдийг янзалж, шүдгүй болсон хүнд хиймэл шүд хийх, яах ч аргагүй болсон шүдийг авахаар зогсдоггүй юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Эрүүлийг хамгаалах яамны ажилтан ч бай, эмч ч бай, асрагч ч чадахгүй зөвхөн шүдний эмч болсноор л бусдын хүрч чадахгүй газар хүрэн хүний амьдралд өөрчлөлт хийж, сайныг бүтээж чаддаг юм байна гэдгийг багшийнхаа ажлаар дамжуулан мэдрэх шиг болсон.

No comments:

Post a Comment