2010/03/21

Ая тух стрессийн шалтгаан

Мөнгөгүй байх нэг зовлон, мөнгөтэй байх хоёр зовлон гэдэг. Тэгвэл үүнтэй адил XXI зууны нэгэн гаж ойлголт нь тохь тухийг дагаж, сэтгэлээ тавгүйтүүлэх юм.Хүн биологийн зүй тогтлоороо долоо хоногт хэдхэн цаг ажиллах ёстой. Гэтэл бид долоо хоног хэрхэн өнгөрч буйг ч анзаарах сөхөөгүй шахам ажилладаг. Энэ нь мэдрэлийн системийг муутгадаг.
Стресс гэгч мэдрэлийн гаралтай өвчин XX зууны үед бий болсон гэсэн яриа байдаг. Харин стрессийн мөн чанар болсон мэдрэлийн ядаргаа, уур бухимдал үргэлжид байсаар ирсэн. Тиймдээ ч бидний өвөг дээдэс ан гөрөөгөө бусдад булаалгах ч юм уу алдах үедээ уур бухимдлаа барьж дийлэхгүй зодоон тулаанд уриалж, ялан дийлснийхээ дараа тайвширч стрессээ тайлдаг байсан бус уу? Тэгвэл орчин үеийн хүн төрөлхтний нийгэмд үүссэн нэгэн гаж ойлголт нь стресс гэгчтэй “танилцаад” удаагүй мэтээр тайлбарлаад байгаад оршино. Тухайлбал, хүн хэдийчинээ тохилог орчныг бүрдүүлнэ, тухайн орчиндоо төдийчинээ тавгүйтнэ гэсэн үг. Мөн стресс ойрын 20 жилд хүний үхлийн гол шалтгааны нэг болсон. Өнөөгийн нийгэмд бухимддаггүй, стрессгүй хүн ховор болж. Энэ асуултад Оросын сэтгэл судлалын шинжлэх ухааны дэд эрдэмтэн Алексей Фалеев ийн хариулжээ.
-Хүний удамшил зүйг судлаачдын тогтоосноор орчин үеийн хүн 150 мянган жилийн өмнөөс шинэ зүйл болон хөгжсөн. Энэ нь хүн 150 мянган жилийн өмнө оршиж байсан амьдралын хэв маягт гайхалтай зохицно гэдгийг илтгэсэн энгийн баримт. Гэтэл тэр үед хүмүүст айх аюул ердөө хоёр байж. Араатнууд болон хөрш нутагладаг дайснууд. Энэ хоёр эсрэг талынхнаас болгоомжлон хариу үйлдэл үзүүлэхийн тулд хүнд дайрах, зугтах гэсэн хоёр л арга байсан. Мэдээж боломжийн санагдсан зүйл рүүгээ дайрна, боломжгүй зүйлээсээ зугатна.
-Гэхдээ мэдээж энэ хоёр замын нэгийг сонгоход мэдрэмж, оюун ухаанаа өндөр төвшинд байлгах хэрэг гардаг байсан байх. Харин физиологийн төвшинд биемахбодид ямар өөрчлөлт гардаг байсан бол?
-Стрессийн дааврыг үйлдвэрлэгч бүхэл бүтэн үйлдвэр ажилладаг байсан гэхэд хилсдэхгүй. Юун түрүүнд булчингууд аяндаа чангарна. Ингэснээр зүрхний цохилт хурдасч, артерийн даралт дээшилнэ. Стрессийн дааврууд элэг, булчинд буцалж буй амьтны цардуул /гликоген/-ийг буталснаар цусан дахь, сахар/ глюкоз/, тосны төвшин дээшилдэг. Энэ үед стрессийн үед ямар ч хэрэггүй хоол боловсруулах болон дархлааны системийн үйл ажиллагаа зогсонги байдалд орно. Стресс гэгчийг тодотгож буй эдгээр урвалууд хувьслын явцад боловсрогдсоор байсан ч бидний өвөг дээдэст хүй нэгдлийн зэрлэг нийгэмд амь зуун амьдралаа үргэлжлүүлэхэд нь тусалдаг байж.
-Өнөө үед хүмүүс зэрлэг араатныг ангуучилж, догшин махчдаас нуугдахаа больсон. Тийм болохоор биемахбодид нь ямар өөрчлөлт гарч байгаа бол?
-Стресст үзүүлэх бидний төрөлх урвал сайн зүйл бус харин ч зовлон болж эргэсэн. Хамгийн энгийн жишээ татахад, автозамын түгжээнд орсон хүн агшин зуурт уурлан, биемахбодидоо дээр дурьдсан эртний хүмүүсийнх шиг урвалуудыг үүсгэдэг. Үүнийхээ зэрэгцээ биемахбодийн ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Тийм болохоор энергийн тэрхүү нөөцөө гадагшлуулж чаддаггүй. Ингэснээр тухайн хүний даралт ихэссэн хэвээр хэдэн цагийн турш үргэлжлэн цусанд нь буцалсан өөх тос судасны хананд бэхлэгдэн үлддэг. Иймэрхүү мэдрэл шалгасан үйлдлүүд хаа сайгүй ажил дээр, гудамжинд хэнд ч элбэг тохиолдох болсон. Тэр ч атугай зурагт үзэх, сонин унших, хооллох зуураа ажил ярих зэрэг нь биеийн хөдөлгөөн шаарддаггүй болохоор мөн л стрессийг өдөөсөн үйлдлүүдэд тооцогдоно.
-Гүн стресс ямар аюултай вэ?
-Энэ нь хүнийг сульдаан ядрааж, сэтгэн бодох чадварыг буурахад хүргэдэг. Энэ үед хүний тархины хамгийн чухал эд эсүүд 7-15 хувиар цөөрдөг. Гүн стресс тархины хэмжээг ч багасгадаг. Ийм байдалтай явсаар байвал “клиник сэтгэл гутрал”-тай гэсэн оноштой болно. Ийм оноштой хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тухайлбал, АНУ-д 100 жилийн дотор сэтгэл гутралын өвчтэй гэсэн оноштонууд 70 дахин өссөн гэсэн тоо баримт бий.
-Бидний амьдрал эрт үеийнхнээс хол тасарч хүний амьдралын аятай тухтай, зөв байдлыг дээд зэргээр хангасан гэж тооцогддог. Гэтэл яагаад хүмүүс ийм их стресстэй байдаг юм бол?
-20 жилийн турш стрессийн талаар судалгаа хийн ажиллаж буй олон улсын эрдэмтдийн багийнхны гаргасан дүгнэлт үнэхээр гайхширмаар байсан. Хоёр, хоёр өдрийн хуваариар ажилладаг хүмүүс стрессээс хавьгүй хол байдаг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хоёр өдөр ажиллачихаад хоёр өдөр хүссэнээрээ амарч чаддаг хүмүүс стрессгүй амьдарч чадах аж. Тэгэхээр стрессийг хүнд байгалиас заяасан ажил, амралтаа зохицуулах ёстойн дохио гэж ойлгож болох юм. Гэтэл орчин үед ажил хэрэгч хүмүүс, менежерүүд хэрхэн цаг наргүй ажилладаг билээ дээ? Мэдээж төрөлх зохицлоосоо гажих юм бол стресст өртөх нь дамжиггүй.
-Гэхдээ л өнөөдөр хүмүүсийн дийлэнх нь оюуны хөдөлмөр эрхэлж байгаа. Харин эртний хүмүүст заримдаа хэдэн цагаар ч хамаагүй ойгоор гүйх шаардлага гардаг байсан…
-Канадын МакМастер их сургуулийн сэтгэл судлаачид оюуны хөдөлмөр биеийн хөдөлмөрөөс хавьгүй хүнд гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг шүү дээ. Тийм болохоор энэ талаар тайлбарлах, маргах зүйл үгүй.
-150 мянган жилийн хугацаанд орчин үеийн хүнд тайван, аз жаргалтай амьдрахад нь өөр ямар зүйлс хүчтэй өөрчлөгдсөн бол?
-Маш сөрөг хүчин зүйл бий болсон. Эртний хүн 40-50 хүний бүрэлдэхүүнтэй бүлэгт нэгдэн амьдардаг байсан. Энэ бүлэг хүмүүс бүгд хоорондоо цусан холбоотой, бие биеэ талаар нэгд нэгэнгүй мэддэг байсан. Хэн нэгэн үл таних этгээд тэдний бүлэгт нэгдэх юм уу тэдэн дээр ирэх үед тухайн хүн ямар ч үед тус бүлгийнхний хувьд аюулт хүн хэвээр байх болно. Тиймдээ ч эртний хүмүүсийн хувьд үл таних хүнтэй нүүр тулан учрах нь үхэлд ч хүргэж болох хэрэг байдаг байв. Одоо ч эл сэтгэхүй бараг өөрчлөгдөөгүй. Бид яг л эртний хүмүүс шиг танихгүй хүнийг асар их стресстэйгээр хүлээн авдаг.
-Тэгвэл бид чинь хэрхэн амьдрах болж байна аа? Түм түжигнэсэн их хотын гудамжаар алхам бүртээ шинэ хүнтэй таарна, ажил дээр ч шинэ хүмүүс…
-Хүний сэтгэл зүй болон оюун ухаан ертөнцийг шууд хүлээн авдаггүй гэсэн баримтыг санах нь зүйтэй. Хүн хүрээлэн буй орчноо хүслээрээ өөрчилж болно. Стресс дийлэнхдээ хүний өөрийнх нь бодол, хүслээс үүсдэг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн агшинд стресс үүсэх нөхцлийг өөрөө бүрдүүлэх үү үгүй юү гэдгээ шийдвэрлэж чадна. Хүний сэтгэл хөдөлгөсөн ямар нэг зүйл дээр нэг хүн уурлан бухимдаж стресстэж байхад нөгөө хүн инээмсэглэн тоглож, стрессийг зайлуулж байдаг. Тийм болохоор стрессийн эсрэг зогсоё гэж байгаа бол тухайн хоромхон зуурт болж болох сөрөг зүйлийг тэвчээд ч юм уу хөнгөнөөр тусган зайлуулж чаддаг байх хэрэгтэй. Эс тэгвээс агшин агшнаар стресс нэмэгдсээр нэг л өдөр хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй болохыг

No comments:

Post a Comment