2010/03/21

Эксгибиционизм
Тохиромжтой бус нөхцөл байдалд бэлэг эрхтнээ бусдад харуулж бэлгийн таашаал авах үзэгдлийг эксгибиционизм гэдэг. Эксгибиционист зан үйл эрэгтэйчүүдэд бараг 100 хувь илэрдэг юм. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар коллежийн эмэгтэй оюутны 33 хувь нь эксгибиционист эрчүүдтэй тааралдсан тухайгаа өгүүлсэн байдаг.Манай улсад энэ талаар хийсэн судалгаа байдаггүй ч ийм зүйл хийдэг хүмүүс мэр сэр байдаг тухай олон хүн өгүүлдэг. Ийм хүмүүс охид эмэгтэйчүүд олноор байдаг газрын ойролцоо энэ үйлдлээ хийдэг байна.Войеристуудын адилаар эксгибиционистуудын зарим нь 12 наснаас өмнө, зарим нь 15 нас орчимтойдоо энэ зуршилд автаж эхэлон тухайгаа өгүүлсэн байдаг. Өөр нэгэн судалгаанд эдгээр хүмүүс хүүхэд ахуйдаа төдийлэн “журамтай”, халамж бүхий орчинд өсөөгүй, нийгмийн хэв журмын талаар ойлголт хангалтгүй авсан байсан тухай мэдээлсэн байдаг.Эксгибиционист хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэхэд хэцүү юм. Гэвч тэдний ихэнх нь насанд хүрсэн хойноо ч өөртөө итгэл муутай, нийгмийн харилцааны наад захын чадвар эзэмшээгүй байх нь түгээмэл байдаг. Тэдний зарим нь гэр бүлтэй болсон байдаг ч гэр бүлийн харилцаандаа төдийлэн сэтгэл хангалуун байдаггүй. Эксгибиционизмын учир шалтгааи мөн л эцэслэн тогтоогдоогүй байна.Гэвч нийгэм-танин мэдэхүйн онолоор эцэг эх нь хүүхэддээ ийм зан үйлтэй болгоход нь нөлөөлөх талтай. Жишээ нь хүүхэддээ бэлэгт эрхтнээ санаандгүй ил гаргах, харуулахад нь хэт анхаарах нь хожим насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татахын тулд багын энэ үйлдэл нь сэргэхэд хүргэх магадлалтай гэж үздэг байна. Түүнчлэн бусадтай харилцаа тогтоож чаддаггүй, эсвэл бэлгийн харилцаанаасаа таашаал авдаггүй нь үүнд нэрмээс болдог гэж тайлбарладаг.Нийгэм-сэтгэлзүйн онол дээр тулгуурлан эксгибиционист хүмүүсийг энэ үйлдэлээ хийх үед нь эвгүй, муухай үнэртэй зүйл үнэрлүүлэх зэрэг жигшил зэвүүцэл төрүүлэх эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилт олсон байдаг.Эмэгтэйчүүд эксгибиционист зан үйлд өртдөг тухай бид өмнө нь өгүүлсэн. Гэнэт танихгүй эрэгтэй өмнө нь бэлэг эрхтнээ харуулаад байвал тэдэнд таатай санагддаггүй бөгөөд тэд эхэндээ цочирдож, аяндаа дургүйцэж жигших сэтгэл төрдөг. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд айж цочирдсоноо тэдэнд мэдэгдүүлэхгүй байх нь хамгийн зүйтэй гэж зөвлөдөг бөгөөд эксгибиционист хүн эмэгтэй хүний цочирдож балмагдахаас нь таашаал авдаг. Иймээс маш тайван, хүйтэн царай гаргах нь хамгийн зохимжтой хувилбар юм.Эмэгтэйчүүдийн хувьд бусдын өмнө нүцгэлэн өөрийгөө хангасан, эсвэл эрчүүдэд бэлэг эрхтнээ харуулан секс хийхийг уриалсан, олон нийтийн өмнө шээсэн гэсэн тохиолдлыг эксгибиционист зан үйл гэж болох бөгөөд ийм тохиолдолд тун ховор байдаг байна.Дээр өгүүлсэн тохиолдлын ихэнхийг архинд донтой эсвэл сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүд л үйлдсэн нь тогтоогджээ. Войеризм болон эксгибиционизмын гол сөрөг тал нь энэ зан үйлийг үйлдэхийг хүсээгүй, хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс өөрийн эрхгүй өртдөг явдал юм. Иймээс эдгээр зан үйл хийхийг ихэнх улс оронд хуулиар хорьсон байдаг.
Гиперсекшуалити
Гиперсекшуалити гэсэн нэрийн дор бэлгийн дур хүсэл нь ханадаггүй, хэвийн хэмжээиээс хэтэрсэн бэлгийн зан үйлийг (зөвхөн бэлгийн хавьтал бус) үйлдэх үзэгдлийг авч үздэг. Зарим эх сурвалжид энэ үзэгдлийг донжуанизм гэж ч нэрлэдэг. Дон Жуан гэдэг нь нэгэн шалиг эрийн тухай өгүүлдэг зохиолын гол баатрын нэрнээс үүдэлтэй билээ.Энэ нь Монголчуудын хормойн дон гэдэгтэй тохирох юм. Ийм дон эмэгтэйд тохиолдохыг нимфомани, эрэгтэйд сатриазиз гэж нэрлэдэг. “Хэвийн хэмжээнээс хэтэрсэн” гэдгийг хаалтанд хийсний учир нь хүн хүний бэлгийн дур хүсэл, бэлгийн хавьтал үйлдэх давтамж харилцан адилгүй байдаг тул алийг нь хэвийн үзэгдэл гэж үзэх нь шийгдээгүйтэй холбоотой юм.Гэр бүлийн хосын хувьд эхнэр нь хоногт хоёр удаа секс хийхийг хүсэхэд нэг хүнд энэ нь хэвийн байдлаас хэтэрсэн, нимфомани гэж хэлж болохоор байхад, өөр нэгэнд ийм эхнэртэй бол ямар сайхан юм бэ гэж санагдаж болох жишээтэй. Иймээс ч энэ нь ихээхэн маргаантай асуудал юм.Гиперсекшуалитийн хүрээнд бэлгийн дур хүсэл нь ажил хийх боловсрол эзэмших зэрэг бусад аливаа хүсэл сонирхлыг давамгайлсан тохиолдлыг авч үздэг. Үүний зэрэгцээ гиперсекшуалитийн нэг гол шинж нь ханашгүй бэлгийн дур хүсэл бөгөөд энэ нь сөрөг үр дагаварт хүргэж болохоор байхад ч үүнийгээ хянаж чадахгүй байх явдал юм.Мөн бэлгийн үйл ажиллагаанаас бүрэн сэтгэл ханаж чаддаггүй байх, дур ханахгүй байх зэрэг нь түгээмэл шинж билээ. Зарим судлаач гиперсекшуалитийг тодорхойлох цэвэр тоон шалгуурыг бий болгохыг оролдсон байдаг.Тухайлбал Кафка гэдэг судлаач хагас жилээс дээш хугацаанд долоо хоногт 7 ба түүнээс дээш удаа дур ханах тохиолдлыг гиперсекшуалити гэж үзэх шалгуурыг санал болгосон байна. Түүний судалгаанд 100 гаруй ийм эрчүүд хамрагдсан бөгөөд түүний тогтоосноор тэр дунджаар сүүлийн зургаан сарын хугацаанд долоо хоногт 7.4-8 удаа дур ханасан байжээ.Мөн энэхүү зуршил нь 19-21 насны хооронд эхэлсэн тухай өгүүлсэн байдаг. Тэд өөрийгөө хангах, удаан хугацаанд наргиж цэнгэн завхайрах, порно үзэх зэргээр дун ханадаг гэжээ.Энэхүү шалгуурыг эмэгтэйчүүдийн хувьд хэрэглэх бoлoмжгүй юм. Учир нь хэзээ ч дур ханаж үзээгүй эмэгтэйчүүд байдаг. Гэтэл зарим нь бэлгийн хавьтал үйлдэх, гар хангалга хийх зэрэг бэлгийн сэдээлтийн явцад олон дахин дур ханах чадвартай байдаг. Иймээс долоо хоногт дур ханах тоог шалгуур болгох нь эмэгтэйчүүдийн хувьд хэрэглэх боломжгүй юм,
Асфиксиофили
Хоолойгоо янз бүрийн зүйлээр боох, толгойгоо гялгар уутанд хийх зэргээр өөрийн амьсгалыг бүтээн, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, түүнээсээ бэлгийн таашаал авах үзэгдлийг асфиксиофили гаж нэрлэдэг.Асфиксиофили аминд маш аюултай зан үйл юм. Иймээс ч энэ үзэгдлийн талаарх мэдээлэл нь энэ зан үйлээс болж нас барсан хүмүүсийг судалсан баримт дээр тулгуурласан байдаг. Учир нь үүнийг үйлдэгчид ихэнхдээ амиа алдахгүй байх аргыг бодож төлөвлөсөн байдаг ч буруу тооцоолсноос амиа алдахад хүрдэг.АНУ-д жилд дунджаар 250-1000 хүн энэ зан үйлээс болж нас бардаг тухай мэдээлэл бий.Асфиксиофиличүүдийн дундаж нас 26 байсан. Энэхүү зуршил голдуу эрэгтэйчүүдэд тохиолддог. Хэдийгээр энэ зуршлийн талаар хийсэн судалгааны бодит тоо баримт ховор ч нас барах үедээ нүцгэн байсан, эмэгтэй хувцас өмссөн, дур ханахад чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийж байсан, порно бүхий эд зүйлс байх нь нийтлэг шинж юм. Цөөн ч гэсэн эмэгтэйчүүд ийм зуршилтай байсан тухай мэдээлэл ч байдаг.Асфиксиофилийн зан үйл үйлдэгчид нь хүчилтөрөгч дутагдах нь бэлгийн таашаал, дур ханах үеийн мэдрэмжийг хурцатгаж хүчтэй болгодог гэсэн ойлголттой байдгаас хийдэг гэж үздэг. Гэвч энэ нь үнэн эсэхийг тогтоосон нотолгоо алга.Хэдийгээр энэ нь үнэн байсан ч афиксиофили зан үйлийг үйлдэж байгаа хүн амь насаа егүүтгэх зорилгоор үүнийг хийдэггүй нь үнэн юм. Үүнийг тэд энэхүү эрсдэлт зан үйлийг хийхдээ амиа авч гарах зорилгоор сэдсэн янз бүрийн аргаас харж болно. Гэтэл бас нэг гарцаагүй үнэн бол эдгээр аргыг хэрэглэсэн ч амиа алдахаас сэргийлж чаддаггүй юм.
Зарим ховор тохиолддог бэлгийн гаж зан үйл
Бэлгийн гаж зан үйлийн ховор тохиолддог олон хэлбэр байдаг бөгөөд тэдгээрээс нилээд ховорт тооцогддог бэлгийн гаж зан үйлийн хоёр хэлбэрийн тухай өгүүлье.Хүний цогцостой бэлгийн зан үйл үйлдэж таашаал авдаг үзэгдлийг некрофили гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс үүнийг үйлддэг гэж мэргэжилтнүүд үздэг.Адгуус амьтадтай бэлгийн таашаал зан үйл үйлдэж бэлгийн таашаал авах үзэгдлийг зоофили гэж нэрлэдэг. Кинсийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8 хувь нь зоофили зан үйл хийдэг байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Ихэвчлэн өсвөр насандаа ийм үйлдлийг үйлдэж туршсан байдаг. Мөн хөдөө, мал амьтанд илүү ойр байдаг хүмүүсийн дунд илүүтэй тохиолдсон байдаг.

No comments:

Post a Comment